“Be Bold” коллекц эрэлттэй байна

Хуучирсан мэдээ: 2010.11.06-нд нийтлэгдсэн

“Be Bold” коллекц эрэлттэй байна

“Гоёо” брэндээс хэв маяг стиль имижээрээ бусдаас ялгарах дуучид урлагийн ододтой хамтран гаргаж байгаа оддын цуврал коллекцийн эхний нүүр царайгаар дуучин Д.Болд хамтран ажилласан юм. Болдын “Be Bold” буюу хатуу шийдэмгий эрч хүчтэй байхыг тунхагласан коллекцийн онцлог нь сүлжмэл загварын хамгийн нарийн хүнд хээ сүлжээс, элементүүдийг агуулсан тансаг хэрэглэлээ гэдгээрээ ялгарах юм. Хамгийн гол нь энгийнээс энгийн хэрнээ үнэ цэнэтэй бусдаас содон харагдуулах загварыг Д.Болдын хамтаар “Гоёо”-гийн дизайнерууд бүтээсэн. Харин худалдаанд гараад арав хонож байгаа тус коллекци нь эрэлт ихтэй байгаа юм.  Тус коллекцийн эхний ээлжид гаргасан эрэгтэй цамц, бээлий, ороолт хэдийнээ дуусан  дахин үйлдвэрлэж байгаа аж. Эх орондоо төдийгүй ОХУ, Голланд, Итали, зэрэг дэлхийн олон оронд худалдаалах “Гоёо”-гийн “Be Bold” коллекци нь эрэгтэй, эмэгтэй, гоёл чимэглэл гэсэн бүрдэл хэсгүүдтэй бөгөөд 17 загвартай юм.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж