Gee гадаадад шивээсээ гайхуулна

Хуучирсан мэдээ: 2010.11.06-нд нийтлэгдсэн

Gee гадаадад шивээсээ гайхуулна

Монгол реппер Gee өнөөдөр Өмнөд Солонгост ажиллаж, амьдарч байгаа нутаг нэгтнүүддээ “Gee” тоглолтоо хүргэх гэж байна. Тэрбээр Сүөл хотын төв дэх “Mongol town”-ны ард байрлах “DDM night club”-т нэгэн өдрийг залуустай доргиж өнгөрүүлэх нь ээ.

Тоглолтын тасалбар 17 мянган вон бөгөөд харин бүсгүйчүүддээ 15 мянган вонын такс төлөхөөр хөнгөлөлт үзүүлжээ.  Мөн ирсэн хүн бүр MGLtatoo салоноор  30 хувийн хөнгөлөлттэйгөөр үйлчлүүлэх эрх авах аж.

Тоглолтын үеэр www.mgltattoo.com-оос “Хэн хамгийн Nice шивээстэй вэ?” нэртэй шивээсний тэмцээн зарлажээ. 400 мянган вонын шагналын сантай тус тэмцээн “хамгийн том шивээс”, “дунд зэргийн шивээс”, “жижиг шивээс”, “эмэгтэй шивээс” тус бүр нэгийг шалгаруулан шагнах юм.

А.Сүндэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж