Т.Солонго ”Маэстро”-той болов

Хуучирсан мэдээ: 2010.11.06-нд нийтлэгдсэн

Т.Солонго ”Маэстро”-той болов

“Sweetymotion” хамтлагийн экс гишүүн Т.Солонго олон жилийн турш мөрөөдөж явсан хөгжмийн сургалтын төвөө нээн уран бүтээлээ түр завсарлан бизнест хатагтай болжээ. Түүний "Маэстро" сургалтын төвд төгөлдөр хуур, хийл, морин хуур, гитар хөгжмүүдийг мэргэжлийн багш нар заах аж. Хөгжим бүжгийн коллежийг төгөлдөр хуурчаар төгссөн ч энэ чиглэлээрээ багшилна гэж зүүдлээ ч үгүй явсан тэрбээр төгөлдөр хуурын хичээлийг өөрөө заадаг гэнэ.

“Урлагийн мэдрэмжтэй байх нь хүмүүсийн боловсролын нэг хэмжүүр” гэж дуучин маань үздэг бөгөөд тиймдээ ч тэдний сургалтын төв тухайн хүнтэй ганцаарчлан тулж ажилладаг болохоор сурахаас өөр аргагүй гэнэ.

А.Сүндэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж