Обама Азийн орнуудаар хийх айлчлалаа эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.11.06-нд нийтлэгдсэн

Обама Азийн орнуудаар хийх айлчлалаа эхэллээ

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Азийн орнуудаар хийх арав хоногийн айлчлалаа өнөөдөр Энэтхэгээс эхэлж байна. Обамагийн Энэтхэгийн айлчлал тус улсын бизнесийн лтөв гэгддэг Мумбай хотоос эхлэх юм. Энэтхэгийн тал АНУ-ын Ерөнхийлөгчийн аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарч байна.

Обамагийн Азийн айлчлал нь АНУ-ын энэ бүс нутаг дахв экспортын хөхиүлэх, шинээр ажлын байр бий болгох зорилготой.

Мумбайд ирэнгүүтээ Обама 2008 онд болсон алан хядлагын хохирогч нарын дурсгалыг хүндэтгэх юм. 2008 онд алан хядагчид Мумбайн зочид буудал руу дайран орж, олон хүнийг барьцаалсан бөгөөд үүнийг уршгаар 170 гаруй хүн алагдсан юм.

Дараа нь тэрбээр Энэтхэгийн болоод энд ажилладаг АНУ-ын компаниудын төлөөлөгчидтэй уулзана. Үүнээс гадна хэд хэдэн өндөр өртөг бүхий гэрээнүүдийг үзэглэнэ. АНУ-Энэтхэгийн худалдааны эргэлт 2008 оны байдлаар 40 тэрбум ам.доллар байгаа нь АНУ-ын Европ, Хятадтай хийж байгаа худалдааны нийт эргэлтийн дэргэд нилээн бага юм.

Энэтхэгээс гадна Индонез, Өмнөд Солонгос, Японд Обама айлчлах хөтөлбөртэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж