Технологийн гайхамшигт зөгнөлүүд

Хуучирсан мэдээ: 2010.11.06-нд нийтлэгдсэн

Технологийн гайхамшигт зөгнөлүүд

Огторгуйн өмсгөл
“Огторгуйн амьдрал”, “Оддын дайн” зэрэг уран сайхны кинонууд амьдрал дээр биеллээ олбол огторгуйн тусгай өмсгөл хэрэгтэй болох аж. Эдгээр өмсгөл нь ирээдүйд хүн бүрийн зайлшгүй хэрэглээ болно. Огторгуй ертөнцөд одод хоорондын дайн үүсвэл зорчигчид хоёр гаригийн хооронд явахдаа огторгуйн өмсгөлийг өмсөх аж. Түүнчлэн бүх хүн адил хувцасласнаар багаар ажиллах чадвар, сэтгэлгээ бий болох юм байна.

Нисдэг үүргэвч
1920-иод онд Америкийн шинжлэх ухааны сэтгүүлүүдэд танигдаж байсан нисдэг үүргэвчийг алдарт жүжигчин Жеймс Бондын амилуулсан “Thunderball” болон “The Rocketeer” уран сайхны киноноос сайн мэдэх билээ. Дэлхийн II дайнд уг төхөөрөмжийг туршиж үзсэн ч төдийлөн амжилт гараагүй аж. Харин өнөө үед эл үүргэвчийг сансрын нисгэгчид өргөнөөр хэрэглэж буй. Саяхан Шинэ Зеландын “Martin Aircraft” компани эл төхөөрөмжийг зохион бүтээхийн тулд 12 сая ам.долларын төсөл хэрэгжүүлж үйл ажиллагаа эхлүүлсэн байна. Үр дүнг нь хүлээх л үлдлээ, юу болохыг нь харцгаая.

Хоол болдог бэлдмэл
Ирээдүйд бидний өдөр тутмын амьдралын хэв маяг тэрс өөрчлөгдөх нь ээ. Тухайлбал, өдөр бүр төмс ногоо арилгаж хоол хийхийн оронд хоолны хүнсийг орлуулах химийн бэлдмэлүүдийг хэрэглэх нь. Үүний давуу тал нь өөрт хэрэгцээтэй илчлэгийг хэтрүүлэлгүй авч таргалалтаас сэргийлдгээрээ ач тустай гэнэ. Гэвч шинжлэх ухааны талаас эрдэмтэд энэ санааг төдийлөн дэмжихгүй байгаа юм. Өдөр тутмын хэрэгцээ болох 2000 ккал илчлэгийг авахын тулд ойролцоогоор хагас кг бэлдмэл уух хэрэгтэй болох аж. Түүнчлэн эдгээр бэлдмэл найрлагандаа зөвхөн тослог агуулах хүний бие мах бодид зайлшгүй шаардлагатай амин дэмүүдийг өгч чадахгүй нь. Харин өнөө үед биед хэрэгтэй тослогийг зүсэм пицца идээд л хангачихдаг шүү дээ. Нөгөөтэйгүүр Их Британи болон Норвегийн эрдэмтэд жинхэнэ хоолны амтыг мэдрүүлэх бохь бүтээж буй аж. Бэлдмэл бүтэхгүй юм гэхэд хоолны амттай бохь зажилж болох юм байна.

Нисдэг тэрэг
“Ирээдүй рүү буцах замд”, “Блэд Ранер” болон “Тав дахь элемент” зэрэг уран сайхны кинонд гардаг нисдэг автомашиныг ирээдүйд бий болох хамгийн өндөр магадлалтай төхөөрөмж гэдэг. Нисэх онгоц, автомашин хэрэглэж буй өнөөгийн нийгэмд нисдэг автомашин яагаад байж болохгүй гэж. Уг төхөөрөмжийг зохион бүтээхэд магад урт удаан хугацаа шаардлагатай байж болох юм.

Цаг хугацаагаар аялагч
Цаг хугацаагаар аялагч төхөөрөмж нь “Ирээдүй рүү буцах замд”, “Бил болон Тэдийн адал явдал” зэрэг бүтээл, ном зохиолоор хэдийнэ танил болсон. Уг төхөөрөмж зохион бүтээгдвэл цаг хугацааны асуудал үүсч болох талтай. Тиймээс түүнийг зохиохгүй байх нь хамгийн эрсдэлгүй зөв санаа гэнэ.

Гэрэлтэн нэвтрэх төхөөрөмж
Богино хугацаанд нэг газраас өөр газарт шилжих нь ялангуяа сүүлийн үеийн бүтээлүүдэд танигдсан. Харин өнөөг хүртэл уг технологийг бодит амьдралд хэрэгжүүлэх даацтай ажиллагагаа хэрэгжэээгүй байна. Гэвч зарим нэг эрдэмтэд энэ санааг биелэгдэнэ гэж үздэг. Түүнчлэн АНУ-ын Агаарын нисэх хүчнийхэн эл сэдвээр хэдэнтээ судалгаа хийсэн гэнэ. Тэр ч байтугай нэг америк цэрэг огторгуй ертөнцөд аялах сансрын нисгэгчдийн ажлыг хөнгөвчлөх зорилгоор гэрэлтэн нэвтрэх төхөөрөмжийг зохион бүтээх зөвшөөрөл авчээ.

Усан дорх хот
Далай тэнгисийн гүнд тайван амьдрал тогтнож байхад шинэ гариг хайх ямар хэрэг байна вэ. Уран сайхны кино зохион бүтээгчдийн нээлтээс ч өмнө генерал Немо усан дорх төхөөрөмж Nautilus-ийн тусламжаар далай тэнгисийн гүнд аялж Атлантид хүртэлх замыг туулсан түүхтэй. Тиймээс ирээдүйд хүн төрөлхтөн огторгуйн гариг  ертөнцөд нээлт хийх биш Дубай эсвэл Мальдивийн тэнгист шинэ ертөнц бүтээж болох юм.
“Sayborg” хүн
Анагаах ухаан, технологийн салбар хөгжих тусам хүн төрөлхтнийг үхэшгүй мөнхийн амьдралтай болгохуйц зөгнөлүүд биелэгдэхэд тун ойрхон байна. Гэвч эдгээр ухагдахуун нь жинхэнэ робот буюу терминаторын ойлголт биш юм. Технологи ирээдүйд илүү их хөгжиж нэг л өдөр Sayborg хүн бий болж хүн төрөлхтнийг гайхшруулах вий. Харин эдгээр Sayborg-уудыг тодорхой нэгэн зүйлд, ямар нэгэн зорилгоор ашиглах нь гарцаагүй.

Дэлхийн сөнөсний дараахь зөгнөл
Дэлхий сөнөсний дараахь уран зөгнөлийг “Солиотой Макс”, “Сармагчдын тамын ертөнц”, “Терминатор”, “Оддын дайн”, “Усан ертөнц” болон хамгийн сүүлд бүтээсэн “Бурханы ном” зэрэг уран сайхны бүтээлүүдэд тусгасан байдаг. Эдгээр бүтээлүүдэд дэлхийн сүйрлийн дараахь амьдралыг зөгнөн харуулдаг бөгөөд ихэвчлэн роботтой тэмцэх дайн, байгаль орчны бохирдол, болон хоол хүнсний төлөөх дайны тухай өгүүлдэг. Үнэхээр л ирээдүйн тухай тоо томшгүй төсөөлөл, уран зөгнөл байх авч зарим нэгний хувьд ирээдүй огтхон ч байхгүй зүйл юм.

Б.Болортуул

Эх сурвалж: “Үнэн”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж