“Хөрөө 3D” Өргөөд ирлээ

Хуучирсан мэдээ: 2010.11.06-нд нийтлэгдсэн

“Хөрөө 3D” Өргөөд ирлээ

“Хөрөө” сэтгэл зүйн аймшгийн киноны сүүлийн анги болох  “Хөрөө 3D” нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо 24,2 сая ам.долларын ашиг олж, box office-ийг тэргүүлсээр байгаа юм. Аймшгийн киног найруулагч Kevin Greutert найруулж гол дүрд нь алуурчин Jigsaw буюу Tobin Bell уламжлал ёсоор тоглосон байна. Costas Mandylor, Betsy Russell, Sean Patrick Flanery, Cary Elwes хэмээх жүжигчид мөн гол дүрүүдэд тоглосон ба нийтдээ 17 сая америк долларын өртөгтэйгөөр Lionsgate болон Канадын Maple Pictures нар хамтран бүтээжээ.

Кино анхны 3D аймшгийн кино гэдгээрээ онцлог юм. Тэгвэл “Өргөө” кино театрын хамт олон “Хөрөө 3D” киног монголынхоо үзэгчдэд үзүүлэхээр бэлтгэж байна. Киног энэ сарын 13-наас эхлэн “Өргөө” кино театр 3D-гээр гаргах аж. Тус кино театр нь Холливудын кино компаниудтай хамтран албан ёсны зөвшөөрлийн дагуу дэлхийд гарч буй шинэ кинонуудыг монголын үзэгчдэдээ хүргэсээр байгаа юм.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж