Шинэ технологийн гар утас

Хуучирсан мэдээ: 2010.11.06-нд нийтлэгдсэн

Шинэ технологийн гар утас

Цоо шинэхэн хорхой хүргэм гар утаснуудыг технологийн шилдэг дизайнерууд зохион бүтээжээ. Єнгє тєрх, загвар дизайны шийдлүүдтэй эдгээр загварууд тун удахгүй худалдаанд хүч түрэн орж ирэх нь мэдээж. Brixphone утас бол гайхалтай дэлгэцтэй. Товчлуур нь тусдаа хэсэг дээр байрлахгүй, тэр чигтээ 100 хувь дэлгэц байх юм. Єєрєєр хэлбэл, touchscreen буюу мэдрэмтгий дэлгэцтэй. Хурууны үзүүр мэдэрч, ажилладаг гэсэн үг юм. Энэ утасны гадна тєрх нь бол үнэхээр тєгс тєгєлдєр.

Brix нэртэй энэ утасны хамгийн гол давуу тал бол бие биетэйгээ залгалдаж, нэг дүрсийг хувааж үзүүлэх чадвартай юм. Єєрєєр хэлбэл нэг утас чинь багадаад байвал бас нэг Brix утсаар єргєтгєж болно. Тэгээд ямар ч видеог томоор үзэж болно. Утаснуудыг холбоход єгєгдлийг хуваан гаргах түр зуурын фолдер үүсдэг байна, утаснуудыг салгатал энэ фолдер байх юм. Хичнээнийг ч нийлүүлэх боломжтой бєгєєд ингэснээрээ єєрийнхєє хүссэн хэмжээтэй том дэлгэцтэй медиа тоглуулагчтай болох боломжтой болох юм.

Scroll_phone2

Зах зээлд уян дэлгэц гарч ирснээр дизайнерууд уян дэлгэцтэй бүтээгдэхүүн хийхийг бодох болжээ. Хятадын Юн Лианы хуйлаастай гар утас нь уламжлалт уран зургийн урлалыг улам дэлгэрүүлэх болно гэж үзэцгээж байна. Гар утасны дэлгэц гуурсанд цэвэрхээн хуйлагдчихна гээд тєсєєлєєд үз дээ. Бүх товчлуур, функцууд нь дэлгэцэд ямар ч саад болохгүй гадна талд нь байгаа. Дэлгэцийг заавал дэлгэхгүйгээр энэ товчлууруудыг ашиглаж болно. Тухайлбал мэдээлэл зєвхєн хүлээж авах болон дуудлага ирэхэд хүлээж авах зэрэг дэлгэц шаардлагагүй үед дэлгэцийг заавал дэлгэхгүйгээр шууд ашиглах боломжтой гэсэн үг юм

touchscreen_phone гар утас бол хуруугаараа бичихэд зориулагдсан тусгай мэдрэх дэвсгэртэй. Жаахан хараа муу хүмүүс бол утасныхаа товчлуурууд, үсгийг харж чаддаггүй. Ийм хүмүүст тун тохирохоор утас бол энэ юм. Гараар бичсэн тэмдэгт бүрийг таних тусгай програм хангамжийг ашиглах ба хуруугаар бичсэн бүх зүйлийг энэ дэвсгэр хєрвүүлж дэлгэцэд шууд харуулна. Иймэрхүү хурууны хєдєлгєєн мэдэрдэг дэлгэцтэй гар утаснууд уг нь аль хэдийн гарсан л даа, тэгэхдээ дэлгэц нь єєрєє хурууны хєдєлгєєн мэдэрч командыг гүйцэтгэдгээр үүнээс ялгаатай юм.

Эвхэгддэг хутга шиг авсаархан бүтэцтэй энэ хєгжим тоглуулагч нь MP3 уншигч юм. Угаасаа MP3-ууд иймэрхүү л хэлбэр дүрс, хэмжээтэй байдаг. LCD бяцхан дэлгэцтэй, євєрмєц єнгє үзэмж бүхий товчлууруудтай энэ MP3-ийн гол шийдэл бол аудио CD унших боломжтой юм. CD уншигч заавал компьютерт, эсвэл тусгай CD унших тусгай тєхєєрємж байхаа болих хэрэгтэй гэж үүнийг зохион бүтээсэн дизайнер нь үзсэн байна. Хараахан үйлдвэрлэгдэж худалдаанд гараагүй энэ бүтээгдэхүүн хэрвээ зах зээлд гараад ирвэл хит болох магадлалтай байна. Гэхдээ CD-гээ уншуулж байхдаа болгоомжтойхон, хєдєлгєєнгүй байлгаж, доргилт чичиргээнээс хамгаалахгүй бол CD-гээ гэмтээж магадгүй л юм.

Жижигхэн єрєєнд принтер ч илүүдэх үе тохиолддог. Тэгвэл дороо принтертэй ширээ байвал ямар вэ. Єєрєєр хэлбэл принтерийн дээд хэсэг бол чамд зориулсан зай талбай байж болж байна. Харахад яг л хоёр шүүгээтэй ширээ шиг харагдахаар дизайныг шийдэж єгчээ. Хоёр шүүгээний доод шүүгээ рүү цаасаа хийнэ, харин дээд шүүгээнээс хэвлэгдсэн цаас гарч ирнэ. Одоо ихэнх принтер бол доод хэсэг рүү цаасаа хийгээд, хэвлэгдсэн цаас принтерийн дээрээс гарч ирдэг. Принтертэй ширээний хувьд дотоод систем нь ємнєхєєсєє тийм ч айхтар зєрєєтэй биш, ажиллагаа нь тєстэй юм.

Дижитал агуулга, єгєгдлүүдтэй харилцан ажиллах арга үндсээрээ єєрчлєгдєж байгааг Micro¬soft-ийн шинэ бүтээгдэхүүн болон Surface илэрхийлэв. Єєрєєр хэлбэл мэдээлэл буюу єгєгдєл нь бидний хувьд бодит биш, хийсвэр зүйл байсан бол одоо ийш тийшээ хуулж, зєєхдєє гараараа барьж байгаад гүйцэтгэж болохоор болсон байна. Surface бол 30 инчийн хэмжээтэй дэлгэц бүхий ширээ юм. Энд компьютер шиг ямар ч кейборд, мауз хэрэггүй, дээр нь нэг зэрэг олон хүн ажиллах боломжтой. Анх 2001 онд Microsoft компанийн судалгааны ажилтан Andy Wilson болон техник хангамжийн мэргэжилтэн Stevie Bathiche нар олон талын боломжтой ухаалаг "ширээ"-ний санааг сэдсэн гэдэг. Тэдний мєрєєдєл бол физикийн ухаан буюу бодит зүйлсийг виртуаль ертєнцтэй холбох байлаа.

2003 оны эхээр, New Consumer Products группийг удирдаж байсан Da¬vud Kurlander Билл Гэйтсд нэгэн санаа єгсєн нь IKEA-ийн ширээг гайхалтай нимгэн тавцантай хийхээр байсан нь Surface-ийн түүхийн эхлэл болно. Багийнхан ийм ширээний олон олон ач холбогдлыг урьдчилан харж илүү давуу талуудтай, єєрийн гэсэн програмтай байж болно гэж үзжээ. Ширээн дээр олон физикийн объектуудыг байрлуулж болох боломжтойг тэд тогтоож чадсан байна.

2004 онд багийнхан тусдаа бие даасан Surface Computing групп болж єргєжсєн. Ширээний харагдах байдал, гадаад тєрх, загвар хийц, функцууд, програмууд тасралтгүй шинэчлэгдсээр байв. Энэ баг нийтдээ програм хєгжүүлэгч, техник хангамжийнх, хэрэглэгчдэд зориулсан нийтдээ 85 гаруй загварыг хийжээ. Харин энэ онд зах зээлд гарсан 30 инчийн дэлгэцтэй Surface нь бүхий л ажилтан ажиллагсад, хэлтэс багаараа зэрэг ажиллах боломжтой хялбархан ажиллагаатай юм. Жишээ нь фото зургууд бол шууд фото зураг байдлаар харагдана. Түүнийг хуруугаараа дараад л ийш тийш нь зєєж, томруулж, жижигрүүлж, жижиг зургуудыг бол хооронд эвлүүлж болно.

Мєн гараараа шууд зурах буюу, эсвэл бийрээр зураад єгєгдєл үүсгэж болох юм. Гар утас руугаа мэдээлэл хийх боломжтой бєгєєд ингэхдээ гар утсаа зєвхєн ширээн дээр тавьж байгаад л єгєгдлүүдээ гар утас руу чиглүүлэн зєєх юм. Энэ мэтчилэн компьютераар хийдэг бүхий л зүйлийг хийж болох Surface нь гарсан цагаасаа эхлээд л олны анхаарлын тєвд орж, яах аргагүй шилдэг бүтээгдэхүүн болж чадлаа. Гэхдээ Surface-ийг амжилттай бүтээсэн багийнхан улам ч боловсронгуй болгон хєгжүүлж, сургууль, бизнес, гэртээ ямар ч үед хэн ч ашиглах боломжтой дараагийн хувилбарыг гаргахаар ажиллаж эхэлжээ.

Гэтэл саяхан Майкрософтын эсрэг Apple гаргаагүй ч єєр нэгэн компани энэ Surface-ээс илүү том дэлгэцтэй кофены ширээг үйлдвэрлэн гаргалаа. Savant компанийн гаргасан энэ ширээ нь 40 инчийн мэдрэх дэлгэцтэй бєгєєд дижитал камераас мэдээлэл татаж авах болон бизнес карт унших чадвартай. Энэ мэтчилэн заавал компьютер гээч зүйл байх шаардлагагүй болж ширээгээ компьютер болгон ашиглаж эхэллээ. Эдгээр ширээний тавцан харахад хэврэг, эмзэг харагдаж байгаа ч яг л энгийн ширээ шиг дээр нь хооллож, ундалж, бусад зүйлсээ ч хийж болох юм.

Эх сурвалж: www.kt.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж