Хоёр өдөр хуралдсан МАН-ын XXVI их хурлын гишүүд өнөөдөр бөх үзэн алжаалаа тайлах нь. Харин маргааш их хурал үргэлжүүлэн хуралдаж, бага хурлаа зарлаж, бага хурлаараа Удирдах зөвлөлөө сонгоно. Их хурлын төлөөлөгчдөд зориулсан үндэсний бөхийн барилдаан 15.00 цагт Монгол Бөхийн өргөөнд эхэлнэ.