Эгч дүү уран бүтээлчид болох Ж.Хишигсүрэн, Ж.Хишигдэлгэр нарын хоёр дахь бие даасан “Бодол шиг өдрүүд” тоглолт өчигдөр “АСА” циркт боллоо. Тэдний “Бодол шиг өдрүүд” тоглолт гурван хэсгээс бүрдсэн бөгөөд эхний хэсэг Монгол Улсын морин хуурын чуулгатай хамтран ардынхаа дуунаас дуулсан юм. Харин тоглолтын хоёрдугаар хэсэгт Б.Дамдисүрэнгийн “Учиртай гурван толгой” үндэсний дуурийн хэсгээс Улсын филармонийн симфони найрал хөгжимчидтэй хамтран дуулсан бол гуравдугаар хэсэгт сүүлд гаргасан “Бодол шиг өдрүүд” цомгийноо бүтээлүүдээс эгшиглүүлэв.
Сонирхуулахад тоглолт үзсэн хүн бүрт эгч дүү уран бүтээлчид “Бодол шиг өдрүүд” шинэ цомгоо бэлэглэсэн юм.
М.Урин