Б.Мөнгөнтуул “Олимпийн Алтан Од” хүртлээ

Хуучирсан мэдээ: 2010.11.06-нд нийтлэгдсэн

Б.Мөнгөнтуул “Олимпийн Алтан Од” хүртлээ

Монголын Үндэсний Олимпийн Хорооны Ерөнхийлөгч доктор Д.Загдсүрэн өчигдөр Монголын Шатрын Холбооны Ерөнхийлөгч С.Энхцаг, Швейцарийн Цюрих хотноо болсон оюутны ДАШТ-д түрүүлсэн Б.Мөнгөнтуул, Хятадын Бээжин хотод болсон өсвөрийн АШТ болон Грекийн Порто Каррас хотноо болсон ДАШТ-д түрүүлсэн Д.Номин-Эрдэнэ, Туркийн Кейриси хотноо болсон сурагчдын дэлхийн АШТ-д түрүүлсэн А.Энхтуул, АНУ-ын Лас Вегас хотноо болсон алдарт шатарчин Жужа Полгарын нэрэмжит тэмцээнд түрүүлсэн Б.Ану нарыг хүлээн авч уулзаж МҮОХ-ны дээд шагнал гардуулж баяр хүргэв.

Эмэгтэй шатрын олон улсын их мастер Б.Мөнгөнтуулыг МҮОХ-ны дээд шагнал “Олимпийн Алтан од” шагналаар, ОХУ-ын Ханты-Мансыск хотноо болсон Олон Улсын Шатрын Холбооны их хурлаар гүйцэтгэх зөвлөлд сонгогдсон С.Энхцагийг “Алтан Очир” одонгоор, ФИДЕ мастер Д.Номин-Эрдэнэ, ОУХМ Б.Ану, ОУХМ А.Энхтуул нарыг “Олимпийн алдар” одонгоор тус тус шагнажээ.

МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн хэрэвзээ олимпийн хөтөлбөрт шатрын спорт багтах аваас алтан медаль авах төрөл нь мөн байх болно хэмээгээд цаашдын уралдаан тэмцээнд нь амжилт хүслээ.

МҮОХ-ны дээд шагнал хүртсэн Б.Мөнгөнтуул нь журам ёсоор 2011 онд гадаадад оролцох бүх уралдаан тэмцээний зардлыг даалгахаар шагнуулжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж