Мануэл Пеллегрини Малага клубийг дасгалжуулна

Хуучирсан мэдээ: 2010.11.05-нд нийтлэгдсэн

Мануэл Пеллегрини Малага клубийг дасгалжуулна

Чили улсын хөлбөмбөгийн томоохон мэргэжилтнүүдийн нэг Мануэл Пеллегрини шинэ албан тушаалд томилогдлоо. Тэрээр Испанийн Ла лигийн Малага клүбийг удирдах болсон байна.Шинэ улиралд дасгалжуулагч Хэсуалдо Феррейра Малага клубийн дасгалжуулагчийн албан тушаалыг авч багаа удирдсан боловч 9 тойргийн дараах байдлаар Андалусийн клүб дөнгөж 2 хожил, нэг тэнцээ хийснээр 7 оноотой хүснэгтийн 18-р байранд бичигдэж байгаа юм.улмаар клубийн удирдлагууд дасгалжуулагч Хэсуалдо Феррейраг үүргэт ажилаас нь чөлөөлж Ла лигт өндөр амжилт үзүүлж байсан туршлагатай нэгэн болох Мануэл Пеллегриниг дасгалжуулагчийн үүргэт ажилд томилсон байна.Чили мэргэжилтэн клубийг 2013 он хүртэл дасгалжуулах болсон бөгөөд нэн түрүүнд Андалусийн хөлбөмбөгийн багийг хүснэгтийн эхний 10-р байрлуу хөтлөн аваачих үүрэг хүлээсэн байна.Тэрээр Ла лигийн Виллареал клүбийг 5 жил гайхалтай удирдан Европын хөлбөмбөгийн холбооны аваргуудын лигийн шилдэг 8-д хүртэл шалгаруулж байсан туршлагтай нэгэн.Ийм ч учраас Малаг клүбийн удирдлага түүнийг сонгоод байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж