Цонга Davis Cup-ын финалд тоглохгүй

Хуучирсан мэдээ: 2010.11.05-нд нийтлэгдсэн

Цонга Davis Cup-ын финалд тоглохгүй

Талбайн теннисний багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гэж нэрлэгддэг Дэвисийн цомын тэмцээний шигшээ тоглолтонд Серби болон Францын шигшээ багууд шалгараад байгаа билээ. Сербийн Белград хотноо блох тус тоглолтыг Францын теннисний ирээдүй хэмээн нэрлэгдэж байгаа Жо Уилфред Цонга өнжихөөр болсон байна. Дэлхийн чансааны 13-рт эрэмбэлэгдэж байгаа Цонгагийн хувьд өвдгөндөө авсан гэмтлийн улмаас Дэвисийн цомын шигшээ тоглолтонд оролцохгүй болсон байна. Францын теннисний ирээдүйгийн хувьд өнгөрсөн долоо хоногт болсон Монтфилэрийн цомын тэмцээнийг мөн өнжсөн юм. Өвдгөндөө авсан гэмтэл нь ноцтой байсан тул тэрбээр мэс ажилбарт ороод байгаа бөгөөд харьцангуй хурдан эдгэрч байгаа юм. Мөн Жо Уилфред Цонга ирэх долоо хоногт болох Дарсийн мастеруудын тэмцээнийг өнжих бөгөөд ирэх сард Лондон хотноо зохиогдох АТР мастеруудын шигшээ тоглолтонд оролцох төлөвгөөтөй байгаа юм.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж