Ерөнхийлөгч Д.Номин-Эрдэнэд талархал гардуулав

Хуучирсан мэдээ: 2010.11.05-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Д.Номин-Эрдэнэд талархал гардуулав

Грекийн Порто Каррас хотноо болсон шатрын өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, охидын 10 насны ангилалд түрүүлсэн Д.Номин-Эрдэнэ охинд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж талархал гардуулж өглөө. МҮОХ-ны байранд өнөөдөр болсон Азийн наадамд оролцох тамирчдыг үдэх ёслолын ажиллагааны үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бяцхан шатарчин охинд Ерөнхийлөгчийн гарын үсэг бүхий талархал, Ерөнхийлөгчийн тамгын газраас тусгайлан захиалж хийлгэсэн шатрын хөлөг, мөн Ерөнхийлөгч өөрийн гараар хэрэглэж байсан үзгээ дурсгасан юм.

Д.Номин-Эрдэнэ дэлхийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний охидын 10 насны ангилалд нийт 11 өрөг тоглохдоо долоо хожиж, дөрөв тэнцсэнээр түрүүлсэн юм. Тэрбээр мөн энэ оны долдугаар сард болсон Азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн билээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж