Lil Wayne шоронгоос суллагдлаа

Хуучирсан мэдээ: 2010.11.05-нд нийтлэгдсэн

Lil Wayne шоронгоос суллагдлаа

Реппер Lil Wayne хууль бусаар зэвсэг хадгалсан болон сэтгэцэд нөлөөлж, мансууруулах үйлчилгээ бүхий эм худалдсан хэргээр өнгөрсөн зургадугаар сард хоригдох ял авсан.

Харин түүний ялын хугацаа өчигдөр дуусч, нэрт реппер эрх чөлөөтэй болжээ. Тэрбээр өмнө нь хоёр ч удаа хар тамхи худалдсан болон зэвсэг хадгалсан хэргээр ял эдэлж байсан ба одоо түүнийг дахин хэрэг төвөгт орохгүй байгаасай хэмээн фэнүүд нь хүсэж байна. Хэдийгээр шоронд хоригдож байсан ч тэрбээр олон шинэ дуу бичиж, цомог хүртэл гаргаад байгаа. “I"m Not A Human Being” нэртэй уг цомог нь худалдаанд гарсан эхний долоо хоногтоо шилдэг 10 цомгийн жагсаалтад багтсан.

Түүний менежер Cortez Bryant “Тэрбээр амьдралын хар бараан ч гэсэн үнэнийг өгүүлдэг гэдгээрээ алдартай. Шоронд өнгөрүүлсэн өдөр хоногууд түүнд ухаарал хайрласан. Тэр өдөр болгон библи уншиж, өөрийнхөө туулж өнгөрүүлсэн амьдралаа дүгнэн бодож байсан тухайгаа ярьсан. Тиймээс түүний шинэ дуунууд олон фэнүүдэд нь ухаарал бэлэглэнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн мэдэгдсэн байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж