Хамгаалалтын бүсээ зүүгээрэй

Хуучирсан мэдээ: 2010.11.05-нд нийтлэгдсэн

Хамгаалалтын бүсээ зүүгээрэй

Сүүлийн үед бага насын хүүхэд зам тээврийн осолд өртөх явдал ихэсэх хандлагатай байна. Үүнтэй уялдуулан  Сүхбаатар аймгийн Замын цагдаагийн газар Хүүхдийн төлөө хэлтэстэй хамтран аймгийн төвийн авто жолооны сургуулиудын дунд “Хамгаалалтын бүсээ зүүж хэвшицгээе” уриатай өдөрлөгийг өнөөдөр  зохион байгууллаа. Өдөрлөгт “Талын тээвэр”, “Бэнчин”, “Шаргын хүлэг”, зэрэг авто жолооны сургуулиуд оролцлоо. Энэ үеэр уран жолоодлогын болон замын хөдөлгөөний дүрмийн тэмцээнийг зохиож, шилдгүүдээ шалгаруулсан юм.  

Энэхүү өдөрлөг тус аймгийн замын цагдаагийн алба зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний  аюулгүй байдлын дүрмийг сурталчилах, хөдөлгөөний  аюулгүй байдлыг хангах үүднээс  төрийн болон төрийн бус байгууллагуудын дунд зохиож байгаа “Цагдаа бамбарууш” цуврал үйл ажиллагааны хүрээнд болж байгаа юм. Дээрх аяныг хэрэгжүүлэгч анхны байгууллага болсон Хүүхдийн төлөө хэлтэс  хүүхдэд хамгийн ойр байгууллага гэдэг утгаараа аяны түүчээ болж нэрэмжит ажлаа ийн  эхлүүллээ.

Д.Улаанаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж