Марвин Уилльямс нэг тоглолт өнжинө

Хуучирсан мэдээ: 2010.11.05-нд нийтлэгдсэн

Марвин Уилльямс нэг тоглолт өнжинө

Улирлын тоглолт эхлээд удаагүй байгаа ч NBA-д нэг ч ялагдалгүй байгаа баг ердөө гуравхан байгаа. Эдний нэг нь Дорнодын шилдгүүдийн нэг “Атланта Хаукс” юм. Харин багийн довтлогч Марвин Уилльямс Детройттой хийсэн тоглолтын үеэр шагайндаа гэмтэл авчээ. Тэрбээр тоглолтын дөрөвдүгээр үед  рүүки тоглогч Грег Монройтой бөмбөгний төлөө үсэрч байгаад гэмтжээ. Үүний улмаас дараагийн тоглолтыг өнжих нь тодорхой болод байна. Хэдийгээр Детройттой хийсэн тоглолтын дараа Атлантагийн хэвлэлийн төлөөлөгч Артур Тричэ хэлэхдээ “Марвины гэмтэл зүгээр, тоглолтоо үргэлжлүүлнэ” хэмээж байсан ч маргааш Миннесоттатай хийх тоглолтонд Марвин Уилльямс оролцохгүй болсон байна. Харин түүнийг орлож Мариус Эванс гараанд гарах бололтой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж