Анчелотти яарахгүй байна

Хуучирсан мэдээ: 2010.11.05-нд нийтлэгдсэн

Анчелотти яарахгүй байна

“Челси” багийн дасгалжуулагч Карло Анчелотти багтайгаа шинэ гэрээ хийх гэж яарахгүй байгаа гэнэ. Стэмфорд Брижид байх түүний одоогийн гэрээ дуусахад 18 сарын хугацаа үлдсэн байгаа. Гэхдээ тоглогчидтой хийх багийн гэрээ менежерүүдийнхээс өөр нөхцөлтэй.

Анчелотти “Челси”-г орхих санаагүй байгаа ч түүний хүсэл нь төрөлх улсынхаа шигшээ багийг дасгалжуулах гэнэ.

“Би 2012 он хүртэл Челситэй гэрээтэй, энэ нь надад чухал. Тиймээс бид энэ талаар ярилцах цаг биш. Үүнээс илүү анхаарах зүйлс бидэнд байна” хэмээн “АС Милан”-ы экс-босс өгүүлжээ. Мөн тэрбээр дасгалжуулагчийн гэрээний талаар “Тоглогч нар гэрээнийхээ талаар одооноос ярьж болох юм. Харин дасгалжуулагч нар өөр. Тоглогч дасгалжуулагчийн байдал өөр шүү дээ. Гэрээний үнэлэмж ч өөр, дасгалжуулагчдынх илүү далайцтай. Яагаад гэвэл дасгалжуулагчийн гэрээ нь багийн мэдлийнх биш” гэсэн байна.

Тоглогчид хоёроос гурван тоглолт өнжөөд, цөөн хэдэн тоглолт муу тогловол багаас явна. Харин дасгалжуулагч хоёр, гурван тоглолтонд багаа муу удирдаж байсан ч ихэнх тохиолдолд байж л байдаг. Ямартай ч Анчелотти “Цэнхрүүд”-ийг орхих бодолгүй байгаа ч түүний шигшээгээ дасгалжуулах хүсэл нь их байгаа бололтой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж