Картаар хийсэн гүйлгээ нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2010.11.05-нд нийтлэгдсэн

Картаар хийсэн гүйлгээ нэмэгджээ

Гадаад оронд бол бэлэн мөнгө халаасалж явахыг хамгийн эрсдэлтэй үйлдэлд тооцдог. Тиймээс ч төлбөрийн картын системийг нэвтрүүлсэн байдаг бөгөөд нийтийн тээврийн хөлсийг хүртэл картаар гүйцэтгэдэг байна. Харин манай улсын хувьд шинэ тутамд тооцогдох төлбөрийн картын хэрэглээ энэ онд өмнөх оноос буурсан үзүүлэлт гарчээ. Саяхан Монголбанкнаас “Төлбөрийн картын хэрэглээний судалгаа”-г арилжааны 10 банкны төлбөрийн картын үйлчилгээнд тулгуурлан явуулсан байна. Уг судалгаагаар энэ оны эхний хагас жилд төлбөрийн карт эзэмшигчдийн тоо өмнөх оны мөн үеэс 49,7 мянган хүнээр буюу 2,6 хувиар, карт идэвхтэй ашигалагчдын тоо 16,3 мянга буюу 3,4 хувиар буурчээ. Гэхдээ дэлгүүрүүдэд тавьсан ПОС,ПОБ төхөөрөмж болон АТМ-ийн тоо өссөний сацуу эдгээрээр хийсэн гүйлгээний дүн нэмэгдсэн байна. Олны хамгийн түгээмэл хэрэглэдэг АТМ-ээр л гэхэд энэ оны эхний хагас жилд 635 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 99 тэрбумаар нэмэгджээ.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж