Дөрвөн баг дараагийн шатанд шалгарах эрхээ авлаа

Хуучирсан мэдээ: 2010.11.05-нд нийтлэгдсэн

Дөрвөн баг дараагийн шатанд шалгарах эрхээ авлаа

Нэр хүндээрээ Аваргуудын лигийн дараачаар ордог UEFA-гийн Европа лигийн ээлжит тоглолтууд өнгөрсөн шөнө болж өнгөрлөө.

А хэсгийг тэргүүлэгч “Манчестер Сити” өчигдөр Польшийн “Лех” клубын талбайд зочлон тоглож, 3:1 харьцаатай хожигдсоноор долоон оноотой хэвээр үлдсэн. Тэднийг хожсон “Лех” мөн долоон оноотой болсон бол Италийн “Ювентус” амжилт муутай тоглолтоо үргэлжлүүлж, Австрийн “Зальцбург” багтай талбай дээрээ хуурай тэнцээ хийжээ.

В хэсэгт “Байер Леверкузен” Грекийн “Арис” багийг 1:0 харьцаатай хожсон бол “Атлетико Мадрид” өрсөлдөгч “Русенборг”-ийн талбайд буюу Норвегид 2:1 харьцаатай хожил байгуулсанаар чансаа илүү “Атлетико”, “Байер” багууд хэсгийг тэргүүлж байна.

Харин С хэсэгт Болгарын “Левски” Францын “Лилль”-тэй талбай дээрээ 2:2 харьцаатай тэнцэж, Бельгийн “Гент” Португалийн “Спортинг” багийг 3:1 харьцаатай буулган авчээ. Хэрэв “Спортинг” өчигдөр хожсон бол дараагийн шатанд шалгарах эрхээ баталгаажуулах байсан юм. Гэвч тэд есөн оноотой тэргүүлж, бусад багууд 5,4 оноотой удаалж байгаа аж.

“ЦСКА Москва” энэ шөнө өөрийн улсдаа Италийн “Палермо”-г хүлээн авч 3:1 харьцаатай хожсоноор F хэсгээс дараагийн шатанд шалгарах эрхээ баталгаажуулсан юм. Тэдний нэгэн адилаар “Зенит” “Хайдук”-ийн талбайд зочлон 3:2 харьцаатай хожсоноор шилдэг 32-т үлдэх хоёр дахь багаар тодорчээ.

Испанийн “Хетафе” Германы “Штутгарт”-ыг хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө хүлээн авсан ч 3:0 харьцаатай хүндхэн хожигдлыг хүлээсэн. Ингэснээр энэ хэсгээс “Штутгарт” эрхээ авч, “Янг Бойз” 6, “Хетафе”, “Оденсе” багууд ижилхэн 3 оноотой удаалж байна.

Английн “Ливерпуль” Италийн “Наполи”-г хүлээн авсан нь шинэ эзэнтэй болсноосоо хойш шал өөр тоглолтыг үзүүлэх болсон “Хотон шувуунууд”-ын Европа лигийн сэргэлт байлаа гэхэд хилсдэхгүй биз. Эхний хагаст 1:0 харьцаатай хожигдож байсан ч багийн ахлагч Стивен Жеррард хет-трик хийж, багтаа ялалт авчирсан юм. Ингэснээр К хэсгийг тэд 8 оноотой тэргүүлэх болж, шилдэг 32-ын эгнээнд ямартай ч багтах боломжтой болоо. Тэдний урд Румины “Стяуа” 5 оноо, “Наполи”, “Утрехт” багууд 3 оноотой бичигдсэн аж.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж