Бирм интернэт дайралтанд өртжээ

Хуучирсан мэдээ: 2010.11.05-нд нийтлэгдсэн

Бирм интернэт дайралтанд өртжээ

Сүүлийн 20 жилд анх удаа болох гэж байгаа Бирм улсын сонгууль болоход хэдхэн хоног үлдээд байхад интернэтээр дайрч доромжилсон мэдээллүүд ихээр цацагдах боллоо.

Арав дугаар сарын сүүлээр эхэлсэн энэхүү дайралт нь сүүлийн хэд хоногт үндэсний интернэтийн сүлжээгээр дамжин улам ихэсч байна гэж “Arbor Networks” сүлжээ хамгаалалтын компаниас мэдэгджээ.

“Yatanarpon Teleport”-ын хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр Бирмийн техникийн ажилчид гаднаас ирж байгаа кибер халдлагаас сэргийлэхийн тулд хичээж ажиллаж байгаа гэжээ.

Бирмээс хийсэн мэдээллээр үймээнтэй байдал үргэлжилсээр байна гэжээ.10 дугаар сарын 25-нд эхэлсэн гэх үргэлжилсэн дайралт нь 11 дүгээр сарын 7-нд болох үндэсний сонгуулийн өдөрт тун ойртож очоод байна.

Олон улсын ажиглагчид болон сэтгүүлчдийг сонгуулийн дүн гартал тус улсруу нэвтрэхийг хориглосон нь Барууны олон удирдагчдад энэ удаагийн сонгууль будлиантай болно гэсэн таамгийг төрүүлээд байна. Энэ нь Бирмийн зэвсэгт хүчний удирдлагууд сонгуулийн хугацаа өнгөртөл мэдээллийг хаалттай байлгаж магадгүй гэсэн таамгийг улам нэмэгдүүлэх болно.

Бирм улсын энэ удаагийн сонгуульд 37 нам оролцож, 29 сая сонгогчид саналаа өгөх болно. Нийт 3000 орчим нэр дэвшигчдийн гуравны хоёр хувь нь хунтын төлөөлөгчид юм.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж