Н.Мөнх-Оргилын хэргийг удахгүй шүүнэ

Хуучирсан мэдээ: 2010.11.05-нд нийтлэгдсэн

Н.Мөнх-Оргилын хэргийг удахгүй шүүнэ

Хөвсгөл аймагт найман настай охиныг онц хэрцгийгээр хөнөөсөн жигшүүрт хэрэгт 28 настай Н.Мөнх-Оргил гэгч холбогдсон юм. Түүнд  УМБГ-аас эрүүгийн хуулийн 91.2, 126.3, 261 дүгээр зүйлд зааснаар хэрэг үүсгэн шалгаж нийслэлийн Прокурорын газарт шилжүүлсэн. Эл хэрэгт тус газрын хяналтын прокурор Т.Жадамба хяналт тавьж дууссанаар Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжүүлсэн байна. Хуульд зааснаар Чингэлтэй дүүргийн шүүх  уг хэрэгтэй 14 хоног танилцах эрхтэй. Шаардлагатай гэж үзвэл хугацааг 14 хоног сунгах эрхтэй байдаг. Тэгвэл эл хуулийн заалтаар Н.Мөнх-Оргилын хэргийг ирэх долоо хоногоос шүүх бололтой. Тэрбээр мөн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 9-14 насны гурван охиныг хүчирхийлсэн хэрэгт буруутгагдсан юм.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж