Б.Баттулга найргийн наадамд тэргүүлээ

Хуучирсан мэдээ: 2010.11.05-нд нийтлэгдсэн

Б.Баттулга найргийн наадамд тэргүүлээ

Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд Монголын зохиолчдын эвлэлийн болон Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, олон улсын нүүдлийн соёлын төвийн “Эрдэнийн очир” одонт, олноо Эрээнцавын эвдрээгүй найрагч хэмээн алдаршсан Данзангийн Нямсүрэнгийн нэрэмжит “Дөрвөн цаг” яруу найргийн наадам өчигдөр болж, ялагчаа тодрууллаа.

Нийслэл хотноо анх удаа зохиогдсон энэхүү наадамд эхний шатнаас шалгарсан 86 найрагч шүлгээ уншсан юм.

Сүүлчийн даваанд МЗЭ-ийн шагналт яруу найрагч Д.Баянтунгалаг, М.Амархүү, Б.Баттулга, яруу найрагч О.Цэнд-Аюуш, Г.Баяр, С.Начин, Г.Мөнхбаатар нар тунаж үлдэж шүлгээ уншив.

Шүүгчид эцсийн дүнгээ гаргахад МЗЭ-ийн шагналт яруу найрагч Б.Баттулга түрүүлэв. “Дөрвөн цаг” яруу найргийн наадмыг ивээн тэтгэсэн УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, ерөнхий шүүгчээр ажилласан яруу найрагч Д.Ган-Очир, Дорнод аймгийн оюутан залуучуудын холбооны тэргүүн Л.Болд нар тэргүүн байр эзэлсэн найрагчид шагналыг нь гардуулсан юм.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж