Аялал жуулчлалын хэлэлцүүлэгт оролцов

Хуучирсан мэдээ: 2010.11.05-нд нийтлэгдсэн

Аялал жуулчлалын хэлэлцүүлэгт оролцов

Зүүн хойд Азийн аялал жуулчлалын салбарын нэр хүндийг дээшлүүлэх, нөлөөлөх хүрээг өргөтгөх, хувь нэмэр оруулахад Зүүн хойд азийн аялал жуулчлалын байгууллага, олон улсын аялал жуулчлалын байгууллага, жуулчны компаниудын хооронд харилцах боломж олгож, Зүүн хойд азийн бүсийн аялал жуулчлалын салбарын хөгжлийг түргэсгэхэд ач холбогдол өгч NEAR Холбооны аялал жуулчлалын дэд хорооноос БНХАУ-ын Хэнан мужын Жөнжөү хотод аравдугаар сарын 23-27-ны өдрүүдэд зохион байгуулж, Хэнтий аймгаас нийт  долоон хүний бүрэлдэхүүнтэй оролцоод ирлээ. Монголоос нийт 10 гаруй аймгийн 100 гаруй төлөөлөгчид оролцсон бөгөөд БНСУ-ын 40 гаруй төлөөлөгчид, мөн Хятадын муж бүрээс төлөөлөгч, Хятадын аялал жуулчлалын шилдэг 100 компанийн захирал оролцсон юм.

Энэ удаагийн ээлжит хурал “Нүүрстөрөгчийн гаралт багатай аялал жуулчлалыг Зүүн хойд Азиас эхэлье” сэдвийн дор зохиогдох ба Зүүн хойд азийн нүүрстөрөгчийн гаралт багатай аялал жуулчлалыг хөгжүүлэх арга замын талаар нэг шат ахисан судалгаа, хэлэлцүүлэг болсон. Төлөөлөгчид Холбооны аялал жуулчлалын хорооны ээлжит хурал болон Хятадын Винтай уул-олон улсын аялал жуулчлалын фестивалийн нээлт болон тоглолт, Олон улсын жуулчны компаниудийн хамтын ажиллагаа харилцаа болон Хэнан мужийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн худалдааны арга хэмжээ Лүояаний дэлхийн соёлын өв болох Лүнмэний агуй, цэцэрлэг зэргийг үзэж сонирхлоо

Хятадын Хэнан мужын талаар товч танилцуулга
Хятадын эртний 4 том нийслэл болох Жөнжөү, Луояан, Кайфен, Аняан нь энэхүү мужид байдаг. Хэнан муж нь нийт 100 гаруй сая хүн амтай, 5000 жилийн түүхтэй.
Аялалын зурагнуудаас

Тай жи буюу хийн дасгалын музей

Лүояаний дэлхийн соёлын өв болох Лүнмэний агуй

Г.Батзориг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж