Сүхбаатар аймгийн Хүүхдийн III чуулган боллоо

Хуучирсан мэдээ: 2010.04.08-нд нийтлэгдсэн

Сүхбаатар аймгийн Хүүхдийн III чуулган боллоо

Сүхбаатар аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлөөс “Нэгдүгээрт хүүхэд” аймгийн хүүхдийн III дугаар чуулганыг өнгөрөгч долоо хоногт Сүхбаатар аймгийн төвд зохион байгуулжээ. Уг чуулганд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө газрын  хэлтсийн дарга Н.Оюунчимэг, мэргэжилтэн Н.Тэрбиш, Дэлхийн Зөн Монголд олон улсын байгууллагын хөтөлбөрийн зохицуулагч н.Оюунчимэг  нар  чуулганы насанд хүрэгчдийн  салбар хуралдааныг удирдан, хүүхдийн хөгжил оролцоо,  хүүхдийн эрх хамгаалал, хүүхдийн байгууллагын    хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцүүлсэн байна. Энэ үеэр тус аймгийн  Хүүхдийн II дугаар  чуулганаас  гаргасан уриалгын дагуу  авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайланг танилцуулж, 2009-2012 онд  аймгаас хүүхдийн талаар баримтлах бодлого зорилтын талаар хэлэлцүүлэг хийсэн аж.

       Чуулганыг насанд хүрэгчид, хүүхдийн  салбар хуралдаанаар хүүхдийн байгууллагын  хамтын ажиллагаа, хүүхдийн эрх хамгаалал, хүүхдийн хөдөлмөр эрхлэлт, хөгжлийн бэрхшээл, өнөөгийн байдал, цаашид  авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар салбар хуралдаанаар хэлэлцэж чуулганы шийдвэрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, уриалга гаргасан байна.Түүнчлэн насанд хүрээгүй хүмүүсийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудлаар аймгийн хүүхдийн төлөө хэлтэстэй хамтран ажиллах чиглэлийг тодорхойлж, насанд хүрээгүй хүмүүсээс үйлдсэн гэмт хэргийг бууруулахад анхарч ажиллахар болжээ.

П.Дэлгэр
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж