Майкл Жексоны шинэ цомог гарна

Хуучирсан мэдээ: 2010.11.05-нд нийтлэгдсэн

Майкл Жексоны шинэ цомог гарна

Попын хааны шинэхэн цомгийг ирэх сард худалдаанд гаргах болсон тухайгаа Sony Records мэдээлжээ. “Michael” нэртэй энэхүү цомогийг арванхоёрдугаар сарын 14-нд худалдаанд гаргах ба түүний сүүлийн жилүүдэд хийсэн уран бүтээл багтаж байгаа аж.

Цг цомогт багтсан “Breaking News” синглийг энэ даваа гаригаас эхлэн цацаж эхлээд байгаа ба бусад дуунууд нь удахгүй сонсогчдийн хүртээл болох гэнэ.

Энэхүү дууг Жексон 2007 онд бичүүлж байсан ба туханй үедээ олны хүртээл болж амжаагүй өнгөрчээ. Уг цомог ямар үнэтэйгээр худалдаалагдах талаар одоогоор мэдээлээгүй байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж