Сербийн ерөнхийлөгч уучлалт хүсэв

Хуучирсан мэдээ: 2010.11.05-нд нийтлэгдсэн

Сербийн ерөнхийлөгч уучлалт хүсэв

Сербийн ерөнхийлөгч Борис Тадик 1991 онд Вуковар хотод хорватын 200 орчим цэргийн олзлогсдын амь насыг хөнөөсөн явдалд уучлалт хүсчээ. Сербийн цэргийнхэн тус хотыг эзэлсний дараа энэхүү хядлагыг үйлдсэн байна.

Тадик “Амь үрэгдэгсдийн дурсгалыг энд би хүндэтгэж, уучлалт хүсч, эмгэнэл илэрхийлж байна” гэж хэвлэлийнхэнд мэдэгджээ.

Сербийн ерөнхийлөгч пүрэв гаригт Хорватын өмнө хэсэгт орших Вуковар хотод хүрэлцэн ирсэн аж.

Ерөнхийлөгч Борис Тадикийг Хорбатын ерөнхийлөгч Иво Иосипович болон бусад эрх баригчид, тус хотын олон зуун хорват иргэд  угтаж, алга ташин баяр хүргэсэн байна.
Тадик Вуковар хотын амь үрэгдэгсдийн дурсгалд хүндэтгэл үзүүлсэн Сербийн анхны удирдагч юм.

Эх сурвалж: AFP
Бэлтгэсэн Д.Пунцаг

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж