Сэмсон Сиасиа Нигерийн дасгалжуулагч болов

Хуучирсан мэдээ: 2010.11.05-нд нийтлэгдсэн

Сэмсон Сиасиа Нигерийн дасгалжуулагч болов

Хар тивийн шилдгүүдийн нэг Нигерийн шигшээ баг шинэ дасгалжуулагчаараа Сэмсон Сиасиаг сонгосон тухайгаа мэдэгдлээ. Албан ёсоор гэрээг үзэглээгүй боловч 48 цагийн дотор гэрээг баталгаажуулах гэнэ. “Супер бүргэдүүд”-ийн бүрэлдэхүүнд багтаж, довтлогчийн байрлалд тоглож байсан 43 настай энэ эрхмийг Нигерийн хөлбөмбөгийн холбооны техникийн зөвлөл хуралдаж, сонгосон байна.
Нигерийн 20-иос доош насныхны шигшээ баг болон олимпийн шигшээ багийг удирдаж байсан Сиасиа ийнхүү Нигерийн шигшээ багийн түр дасгалжуулагч Аустин Эгуавоений орыг залгамжлах юм. Тэрбээр 2012 оны Африкийн цомын тэмцээний сонгон шалгаруулалтын хүрээнд арванхоёрдугаар сарын 1-нд улсынхаа шигшээ багийг удирдаж, анхны тоглолтоо хийх аж.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж