
“Дэлхий бөөрөнхий биш” номоор бидний танил болсон нэрт зохиолч Томас Л.Фрийдманы бас нэгэн бестселлер бүтээл монгол хэлнээ хөрвүүлэгдэн гарчээ. “Халуун, хавтгай, хавчигдмал дэлхий” хэмээх уг ном нь олон орны хэл дээр хэвлэгдэн гарч байгаа ба АНУ-д борлуулалтаараа тэргүүлж, шилдэг борлуулалтай номоор нэрлэгдсэн юм. Дэлхий нийтээрээ хурдацтай хөгжиж, хүн амын тоо нь эрс нэмэгдэж байгаа. Үүнийг даган гарч буй олон олон асуудлыг шийдвэрлэхийн тулд хүн бүр дор бүрнээ хүчин чармайлт гаргах хэрэгтэй болж буй тухай уг номонд сонирхолтойгоор өгүүлсэн ба энэхүү байдлаас гарах гарцыг тодорхойлж өгчээ.
Н.Наран