Герман жуулчлалаар дээд амжилт үзүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.02.11-нд нийтлэгдсэн

Герман жуулчлалаар дээд амжилт үзүүлэв

Германд дээд зэргийн олон тооны жуулчид 2010 онд ирлээ хэмээн Холбооны статистикийн албанаас мэдээлжээ. Буудлын ор хоногийн тоо өмнөх жилтэй нь харьцуулахад гурван хувиар өсөн 380,3 сая болсон байна. Энэ үзүүлэлт нь хоёр Герман нэгдснээс хойш хамгийн өндөр тоо болов.
Герман жуулчдын буудалд хоноглох тоо хоёр хувиар өсөн 320 сая  болсон гэнэ. Гэхдээ гадаадын жуулчлагчдын тоо 10 хувиар өсөн 60,3 сая болжээ. Жуулчид гол төлөв том хотуудад ирцгээсэн байв. Зуун мянгаас илүү хүнтэй хотуудын жуулчлагчдын хоноглол есөн хувиар өссөн бол жижиг хотуудад тэр нь дөнгөж нэг хувьтай байлаа.
Буудлын ор хоногийн тоо хамгийн ихээр зургаан хувиар өсчээ. Харин кемпинг, орон сууцны түрээслэл нь уналттай байв. Хямралын ид үеэр кемпинг нэлээд эрэлттэй байсан юм. 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж