Британийн Tesco Mobile компани түүхэнд хамгийн чухал гэгдэх 100 зохион бүтээлийг хүмүүс хэрхэн нэрлэж байгааг жагсаахаар хичээв. Асуулгад 18-65 насны 4000 хүн оролцсон бөгөөд тэд нэгдүгээрт дугуйг нэрлэсэн байна.
Чухал бүтээлийн эхний 10-т онгоц, чийдэн, интернэт, ширээний компьютер, телефон, пенециллин, iPhone, угаах сав ба дотоод шаталтын хөдөлгүүрийг энэ дарааллаар нэрлэсэн байв. Жагсаалтад ахуйн цахилгаан бараа их орсноос угаалгын машин хамгийн дээр 12-т дараа нь хөргөгч, хөлдөөгч, тоос сорогч (14, 17, 23) тус тус нэрлэгджээ. Энд хэт богино долгионы шарах шүүгээ, данх, агааржуулагч, цагаан хэрэгслийн хатаагч, блендер (26, 40, 45, 51, 97) бас хэлэгдсэн байлаа. Жагсаалтын 84-т Facebook сүлжээ, 69-д хөлбөмбөг байгаа ажээ.