Жүржийн шүүсний үнэ өслөө

Хуучирсан мэдээ: 2010.11.04-нд нийтлэгдсэн

Жүржийн шүүсний үнэ өслөө

Жүржийн тариалангаар тэргүүлдэг Бразилийн Сао Пауло 2010-11 онд тус бүр 40,8 кг жинтэй 292,7 сая жүрж хурааж авна гэж тооцоолсон байна. Энэ нь шинжээчдийн тооцоолж байснаас маш бага байгаа нь биржүүд дээрх жүржийн шүүсний үнийг өсгөв. Жүржийн тариаланд цаг уурын таагүй байдал нөлөөлж байгаа юм. Ингэснээр тус бүтээгдэхүүний үнэ сүүлийн гурван сард харагдаагүй өндөр хэмжээнд хүрчээ. Лондонд нэг паунд хөлдөөсөн жүржийн шүүс 1,6590 ам.доллар болсон нь 2007 оны тавдугаар сараас хойшхи хамгийн өндөр төвшин юм.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж