Өнөөдөр Улаанбаатарт цас орохгүй. Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. 10-12 градус хүйтэн байна. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн нутгийн зарим газар, говийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 20-25 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Халх голын сав газраар 17-22 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгаар 4-9 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байна.