
МАХН-ын XXYI их хурлын эхний өдрийн хуралдаан 18.30 цагт өндөрлөлөө. Үдээс хойш болсон хаалттай хуралдаанаар төлөөлөгчид МАХН-ын нэр, дүрэм, мөрийн хөтөлбөрт оруулах өөрчлөлтийн талаар санал бодлоо солилцжээ. Маргааш намын үзэл баримтлалын талаар хэлэлцэх юм байна. Мөн намын даргын асуудал ч хөндөгдөх бололтой. Одоо их хурлын төлөөлөгчид хүндэтгэлийн концерт үзэхээр Соёлын төв өргөөг зорьж байна.
Д.ОЮУН