Энэхүү наадам нь тэр бүр үзэгчдийн нүдэнд ил гараад байдаггүй боловч дүрст мэдээг бидэнд хүргэж байдаг хүмүүс болох зураглаачдын мэргэжлийг сурталчилах, хөгжүүлэх, шудрага өрсөлдөөн бий болгох, тэдний ур чадварыг үнэлж, дээшлүүлэх зорилготой юм.
Зураглаачдын торгон мэдрэмжээр хальснаа буулгасан дүрслэлийн урлаг гэж юу болохыг олон түмэнд сурталчлан таниулсан энэхүү наадам нь телевизийн чөлөөт сэвэл, зохиомжийн шилдэг зураглаач, телевизийн уран сайхны шилдэг нэвтрүүлэг /кино/ -ны шилдэг зураглаач, телевизийн шилдэг баримтат киноны шилдэг зураглаач, телевизийн мэдээ сурвалжлагын шилдэг зураглаач, зураглаачийн ангийн оюутны номинаци гэсэн таван төрлийн наминацад уран бүтээлчдийг өрсөлдүүлэн шилдгээ тодрууллаа.
Наадмын хүрээнд нийт 73 уран бүтээл ирүүлснээс шүүгчдийн зөвлөл наминац тус бүрт гурван бүтээлийг сонгож өрсөлдүүлж тэндээс шилдэгийг нь тодруулсан байна. Үүнд:
1. Телевизийн чөлөөт сэдэв ба зохиомжийн “Шилдэг зураглаач” номинацид:
"Их номын хүрээ" зураглал 4 мин 14 сек, Ц.Буянбаатар BTV
"Нью Йорк" зураглал, Н.Энхчулуун TV9
"Хаа сайгүй" зураглал 2 мин 50 сек, З.Мөнхзол NTV
"Хөвсгөл" зураглал 3 мин 12 сек, А.Энхгэрэл NTV
"Утаанбаатар" зураглал 2 мин 13 сэк, Д.Түмэнжаргал NTV
бүтээл өрсөлдсөнөөс "Их номын хүрээ" зураглалаараа Ц.Буянбаатар /BTV телевиз/ шалгарсан.
2. Уран сайхны кино, нэвтрүүлэгийн “Шилдэг зураглаач” номинацид :
"Харах өнцөг" цуврал нэвтрүүлэг 20 мин, О.Энхбаяр ETV
"Илүү гэр" жүжиг 21 мин, С.Төмөр NTV
"Сэвхт бор" клип 5 мин, Б.Бат-Оргил BTV
бүтээл өрсөлдсөнөөс "Харах өнцөг" цуврал нэвтрүүлгээрээ О.Энхбаяр /ETV телевиз/ шалгарсан
3. Баримтат киноны “Шилдэг зураглаач” номинацид:
"Хүлэгч" баримтат кино 60 мин, Д.Ренцэнбямба 25TV
"Эр хүний нулимс" баримтат кино 25 мин, Намуун Зэт продакшин
"Зуд" баримтат кино 29 мин, З.Мөнхзол NTV
бүтээл өрсөлдсөнөөс "Хүлэгч" баримтат киногоор Д.Ренцэнбямба 25TV шалгарсан
4. Мэдээ, сурвалжлагын "Шилдаг зураглаач" номинацид :
"Хүн ба хог" сурвалжлага, 5 мин, М.Бүүвэйбаатар NTV
"Иргэдийн бухимдал" сурвалжлага, 2 мин, Ч.Анхбаяр TV9
"Нүүрс зөөсөн зам" сурвалжлага, 2 мин, Т.Тулга Eagle TV
бүтээл өрсөлдсөнөөс "Хүн ба хог" сурвалжлагаараа М.Бүүвэйбаатар /NTV телевиз/ -ын зураглаачид тус тус шалгарсан байна.
Мөн үүний зэрэгцээ таван наминацат шалгарсан эдгээр шилдэг бүтээлүүдээс шүүгчдийн бүрэлдэхүүн шүүн нэг бүтээлийг Польш улсад зохион байгуулагдах “Plus+CameraImage” 18-дахь удаагийн кино наадмыг үзэх эрхээр “NTV” телевизээс шагнаж байгаа бөгөөд энэхүү эрхэм хүндтэй шагналын эзнээр 25TV телевизийн оператор Д.Ренцэнбямба “Хүлэгч” бүтээлээрээ шалгарчээ.
Харин Шүүгчидийн нэрэмжит шагналын эзнээр NTV телевизийн оператор З.Мөнхзол "Хаа сайгүй" бүтээлээрээ шалгарсан юм.
А.Сүндэр