Хуучирсан мэдээ: 2010.11.04-нд нийтлэгдсэн

Рикельмэ эргэн ирлээ

“Бока Хуниорс” багийн хагас хамгаалагч алдарт Хуан Роман Рикельмэ эргэн талбайдаа ирлээ. Зүүн өвдгөндөө хийлгэсэн мэс заслын улмаас тэрбээр зургаан сарын хугацаанд талбайд гараагүй байсан юм. 32 настай хагас хамгаалагчийн эзгүйд “Бока Хуниорс” 12 тоглолтоос ердөө 17 оноо авч, Аргентиний лигийг тэргүүлэгч “Эстудиантэс” багаас 10 оноо дутуу явж байгаа. Харин түлхүүр тоглогч нь эргэн ирснээр энэ байдал засарна гэж багийнхан болоод хөгжөөн дэмжигчид нь найдаж байна. Бямба гаригт “Бока” заналт дайсан “Ривер Плэйт” багтай тоглоно. Тус тоглолтод Рикельмэ оролцох боломжтой гэнэ. Мөн довтолгооны хагас хамгаалагчийг эргэн ирсэнд Аргентиний шигшээ багийн дасгалжуулагч баяр хүргэсэн байна. Марадонатай таарамжгүй харьцаатай байсны улмаас шигшээдээ тоглоогүй Рикельмэг шинэ дасгалжуулагч Серхио Батиста ихэд үнэлдэг нэгэн. Түүний талаар Батиста “Би түүнд тоглогчийн хувиар хайртай. Тэр үнэхээр шилдэг. Маш их туршлагатай бас авьяаслаг, зан чанарын хувьд ч сайн” гэж ярьжээ. Ямар ч байсан довтолгоог хангах шилдэг мастер эргэн талбайдаа гарах гэж байна. Түүний тоглолт клуб болоод шигшээ багтаа их тус болох биз ээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж