Өнөөдрөөс эхлэн цас орж хүйтэрнэ

Хуучирсан мэдээ: 2010.04.08-нд нийтлэгдсэн

Өнөөдрөөс эхлэн цас орж хүйтэрнэ

Дөрвөн сарын эхний өдрүүдэд бага зэрэг дулаарсан ч дахин хүйтэрнэ гэж Ус цаг уурын хүрээлэнгээс мэдэгдлээ. Өнөөдөр болон 10-нд зарим газраар, 9-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 11-нд ихэнх нутгаар цас орж, салхи 12-14 метр секунд, Алтайн салбар уулс, говь талын нутгаар 18-20 метр секунд хүрч цасан болон шороон шуурга шуурах аж. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна. Энэ сарын сүүлчээр дулаарах төлөвтэй байна гэж мэдэгдлээ.

Х.Хангал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж