Азийн наадамд оролцох тамирчдыг маргааш үднэ

Хуучирсан мэдээ: 2010.11.04-нд нийтлэгдсэн

Азийн наадамд оролцох тамирчдыг маргааш үднэ

“Гуанжоу-2010” Азийн XVI спортын их наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэх ёслолын ажиллагаа маргааш 11.00 цагаас Монголын Үндэсний Олимпийн Хорооны байранд болох гэж байна. БНХАУ-ын Гуанжоу хотноо энэ сарын 12-27-ны өдрүүдэд үргэлжлэх энэ удаагийн Азийн наадамд Шар тивийн 45 орны 10 мянга гаруй тамирчин спортын 42 төрөлд 476 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Харин манай улсаас спортын 28 төрөлд 370 гаруй тамирчин эх орноо төлөөлөн оролцох бөгөөд анх удаагаа ийм өргөн бүрэлдэхүүнтэй Азийн наадмыг зорих гэж байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж