Цуврал дэлбэрэлт 62 хүний аминд хүрэв

Хуучирсан мэдээ: 2010.11.04-нд нийтлэгдсэн

Цуврал дэлбэрэлт 62 хүний аминд хүрэв

Католикийн сүмд хийгдсэн аллагын үеэр нас барагчдыг нутаглуулж байгаа нь. Фото: AFP

Иракийн нийслэлд энэ сарын 2-нд хийгдсэн цуврал дэлбэрэлтийн улмаас  36 хүн үрэгдэж, 320 хүн шархадсан тухай Иракийн Эрүүл мэндийн яам мэдээлжээ. Харин Associated Press эмч нараас авсан мэдээндээ үндэслэн 62 хүн амиа алдаж 180 хүн шархадсан гэжээ.

Иракийн Дотоод хэргийн яамны мэдээнээс AFP дамжуулахдаа Багдад хотын янз бүрийн дүүрэгт тэсрэх төхөөрөмжтэй 11 машин дэлбэрсэн гэжээ. Зарим машинуудыг зоогийн газруудын дэргэд тавьсан байв. AP агентлагийн мэдээгээр энэ өдөр Багдадад 10 орчим дэлбэрэлт гарсан ба зарим нь замд тавигдсан бөмбөгний дэлбэрэлт байсан гэнэ. Үүний зэрэгцээ минометын буудлага ч гарсан байв.

Хэд хоногийн өмнө хэсэг террористууд Багдадын католик сүмийг эзлэн хүмүүсийг барьцаалсан байлаа. Иракийн цэргийнхэн сүмийг дайран чөлөөлөх үеэр 50 орчим хүн амиа алдсан байжээ. Сүүлийн сарын дотор Иракт террорын улмаас 194 энгийн иргэд амиа алдсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж