Орос “Союз” хөлгөө сайжруулна

Хуучирсан мэдээ: 2010.11.04-нд нийтлэгдсэн

Орос “Союз” хөлгөө сайжруулна

Орос өөрийн сансрын хөлөг "Союз" загвараа NASA-гийн шараадлагын дагуу сайжруулах гэнэ.

"Союз" хөлөгт 2011 оны арваннэгдүгээр сараас эхлэн илүү хүчтэй нарны зайг тавих бөгөөд 2012 оны гуравдугаар сараас солироос хамгаалах нэмэлт төхөөрөмжийг байрлуулна. Мөн 2013 оноос Олон улсын сансрын станцад ойртох ба залгагдах зориулалттай "Курс" гэсэн радио техникийн системийг уг хөлөгт суурилуулах ажээ.
Шинэ нарны зай нь хөлгийн зарим системийг шинэчилсний дараа эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж байгаатай холбоотой. Уг зайнд фото цахим үр дүн сайтай хувиргагчийг хийж өгөх юм байна.

Энэ жилээс эхлэн сайжруулагдсан "Союзууд" сансрын станцад очиж байгаа ба одоогоор ганцхан дижитал "Союз ТМА-М"  өнгөрсөн сард нислэгээ хийсэн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж