Дуучин Fergie жилийн шилдэг эмэгтэй

Хуучирсан мэдээ: 2010.11.04-нд нийтлэгдсэн

Дуучин Fergie жилийн шилдэг эмэгтэй

Black Eyed Peas хамтлагийн дуучин Фержийг оны шилдэг эмэгтэй гэж
Billboard сэтгүүл тодруулжээ. Зохих шагналыг Нью-Йорк хотноо 
арванхоёрдугаар сарын 2-ны өдөр гардуулна.

“Би Billboard
сэтгүүлийн шийдвэрт гайхаж, догдолсноо зэрэгцүүлж байна. Энэ шагналыг
авах нь миний карьерт чухал үйл явдал болж байна” хэмээн Фержи
мэдэгджээ.

Өнөөгийн хувьд Black Eyed Peas-ийн сүүлийн студийн
цомог нь 2009 онд гарсан “The E.N.D.” диск юм. 2010 оны арваннэгдүгээр
сард уг хамтлаг “The Beginning” цомгийнхоо зургаа дахийг гаргахаар
ажиллаж байгаа. Хамтлаг энэ жил аялан тоглолтоо өргөн хийжээ.

Фержи
бас алдартай гоцлол дуучин. Өөрийн анхны цомгоо “The Dutchess” гэсэн
нэртэйгээр 2006 онд гаргасан байв. Уг цомог нь Billboard 200 чартын
хоёрдугаарт бичигдэж байлаа.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж