Орос нефть олборлолтоор дээд амжилт тогтоов

Хуучирсан мэдээ: 2010.11.04-нд нийтлэгдсэн

Орос нефть олборлолтоор дээд амжилт тогтоов

Оросын аравдугаар сарын нефть олборлолт өдөрт 10,26 сая баррельд болж сарын дотор хоёр дахь удаагаа дээд амжилтад хүрэв. Аравдугаар сарын өмнөх дээд амжилт нь 10,16 сая баррель байжээ. Оросын нефтийн компаниуд аравдугаар сард нийтдээ 43,379 сая тонн нефть олборлосон байна. Эхний арван сарын дотор 420,16 сая тонн нефть олборлосон нь өмнөх оны мөн үеийнхээс хоёр хувиар давжээ.

Сүүлийн гурван жилд Оросын нефть олборлолт 490-495  сая тоннын хэмжээнд тогтвортой байгаа юм. Байгалийн хийн олборлолтын хувьд бол аравдугаар сарын өдрийн дундаж олборлолт 1,87 тэрбум шоо/метрээс 1,6 тэрбум шоо/метр болон өсчээ. Ерөнхийдөө өмнөх жилийн мөн үеийнхээс эхний арван сарын байгалийн хийн олборлолт 14,5  хувиар өсөн 527 тэрбум шоо/метр болсон байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж