“Qantas”-ын A380 Сингапурт ослын буулт хийлээ

Хуучирсан мэдээ: 2010.11.04-нд нийтлэгдсэн

“Qantas”-ын A380 Сингапурт ослын буулт хийлээ

Австралийн “Qantas” компанийн “Airbus” онгоцонд хөдөлгүүрийн гэмтэл гарснаас Сингапурт ослын буулт хийсэн байна. Энэ онгоц Сингапураас Сидней хот руу нисч байсан ба нийт 430 зорчигчтой явсан байна. Үүнээс болж гэмтэж бэртсэн хүн байгаагүй юм. Одоогоор гэмтлийн шалтгаан тодорхойгүй байгаа ч зэргэлдээх Индонезийн Батам арал дээгүүр нисэх үед онгоцонд дэлбэрэлт болсон хэмээн гэрчүүд хэлж байна.

Индонези дээгүүр нисч байхад онгоцны дөрвөн хөдөлгүүр зогссон боловч чадварлаг нисгэгчийн ачаар гурван хөдөлгүүрээр амжилттай газардаж чаджээ.
“А380” онгоц нь дэлхийн хамгийн зорчигч тээврийн том онгоц бөгөөд 2007 онд анхныхаа нислэгийг хийж байсан юм.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж