
Булган аймгийн Засаг даргын тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтэс орон нутгийн өмчийн мэдэлд байгаа зарим эд хөрөнгийг журам зааврын дагуу худалдан борлуулах ажлыг он гарснаас хойш хэд хэдэн удаа зохион байгуулжээ. Энэ удаа аймгийн Засаг даргын тамгын газар болон цагдаагийн хэлтсийн ашиглаж байгаа “УАЗ-31512”, “Исузу”, “Ландкрузер”, “Лелика”, ”Ниссан саппори” машин, Хянганат тосгон дахь ахмадын амралт сувиллын бетон суурьтай, палкан ханатай, модон хучилттай, хоёр давхар байшин, дунд сургуулийн мужааны цехийн барилга, мөн сургуулийн дугуй, хавчаар хөрөө, харуул зэргийг худалдах гэж байна. Тэдгээр машин, барилга байгууламж, тоног төхөөрөмжийг худалдах доод үнэ нь 1,3-9,7 сая гаруй төгрөг аж.
Ж.Мөнх-Очир