“Бага олимп” нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2010.11.04-нд нийтлэгдсэн

“Бага олимп” нээлтээ хийлээ

Говьсүмбэр аймгийн хүүхдийн спортын “Бага Олимп” наадам нээлтээ хийлээ. Энэхүү наадмыг аймгийн Биеийн тамир, спортын газар, “Дэлхийн Зөн-Монгол” олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулдаг бөгөөд энэ удаад спортын зургаан төрлөөр долоо хоногийн хугацаатай зохион байгуулах юм. Энэхүү спортын наадмын нээлтийн ёслолын арга хэмжээнд таван сургуулийн 490 өсвөрийн тамирчид оролцож, биеийн тамир, спортоор тууштай хичээллэн спортын дүрмийг чанд баримтлан чин шударгаар өрсөлдөхөө илэрхийлсэн байна. Наадам сагсан бөмбөгийн төрлөөр гараагаа эхэлсэн ба VIII-IX анги, X-XI анги гэсэн ангилалаар 70 багийн 500 шахам тамирчид авхаалж самбаа, арга техникээ сорин өрсөлдснөөс Б.Баттогтох багштай II сургуулийн баг багаараа тэргүүлэн Д.Нарантуяа багштай Шивээговь сумын III сургууль, З.Мөнх-Эрдэнэ багштай I сургуулийн багууд удаалжээ. Шатрын төрөл таван насны ангилалаар 93 өсвөрийн тамирчид оюун ухаанаа уралдуулснаас Д.Баярсайхан багштай II сургуулийн баг тэргүүлжээ.
А.Хулан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж