M.Цолмандах загварын тэмцээнээс шагнал хүртжээ

Хуучирсан мэдээ: 2010.11.04-нд нийтлэгдсэн

M.Цолмандах загварын тэмцээнээс шагнал хүртжээ

Францын Hyeres хотод зохиогдсон “Hyeres-2010” олон улсын загвар ба фото зургийн фестивалд Монголын загвар зохион бүтээгч M.Цолмандах оролцож, үзэгчдийн нэрэмжит шагналыг хүртжээ.

Энэхүү фестиваль нь 1985 оноос хойш зохиогдож байгаа ба шинэ залуу загвар зохион бүтээгчдийг дэмжих, нээн илрүүлэх зорилготой. Загварын ертөнцийн хамгийн том авангард дюо болох "Viktor & Rolf "-г 1993 онд нээж, олны танил болгосон нэр хүндтэй фестивал юм.

Мөнхөөгийн Цолмандах нь33 настай, Парис хотод ажиллаж амьдардаг. Парис хотын "Atelier Chardon Savard" сургуулийг төгссөн. Тэрээр нийт 10 оролцогчдоос энэ оны үзэгчдийн нэрэмжит ( Public Prize) шагналыг авсан юм.

Yohji Yamamoto, Rick Owens, Ann Demeulmeester нарыг санагдуулам өвөрмөц авангард стилийн загваруудaa 18-р зууны үеийн монгол хатад болон буддизм, лам нарын орхимж зэргээс сэдэвлэн машины агаар шүүгчийн хэлбэр, амазон гэх мэт элемэнтүүдтэй хослуулжээ.

M. Цолмандах ирээдүйд өөрийн брэндээ гаргах, өөрийн дуртай дизайнерууд болох John Galliano, Alexander McQueen , Rick Owens нарын брэндэд ажиллахыг хүсдэг аж.

Н.Наран

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж