Төв банкны үнэт цаас арилжжээ

Хуучирсан мэдээ: 2010.11.04-нд нийтлэгдсэн

Төв банкны үнэт цаас арилжжээ

Өчигдөр Монголбанк үнэт цаасны ээлжит арилжаагаа зарласан байна. Энэ удаагийн арилжаагаар 656 тэрбум 50 сая төгрөгийн үнэт цаасыг 10,21 хувийн жигнэсэн дундаж хүүгээр арилжсан байна. Энэхүү үнэт цаас нэг долоо хоногтой үнэт цаас байжээ.  Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм байна. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд банк хоорондын мөнгөний зах дээр хөтөч хүүний үүргийг гүйцэтгэдэг ажээ. Төв банкны үнэт цаасны арилжаа долоо хоног бүрийн лхагва гаригт явагддаг юм байна.

Д.Цэц   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж