Дорнодын ялагдалгүй ганц баг нь “Атланта”

Хуучирсан мэдээ: 2010.11.04-нд нийтлэгдсэн

Дорнодын ялагдалгүй ганц баг нь “Атланта”

Шинэ гэрээг үзэглэсэн Аль Хорфорд тоглолтын төгсгөлийн мөчид зургаа дараалан оноо авч 18-4 гэсэн онооны харьцаа үзүүлэхэд гол нөлөө үзүүлснээр багаа Дорнод бүсийн ялагдалгүй баг хэвээр үлдээж чадлаа. Өнөөдөр тэд “Детройт Пистонс” багийг хүлээн авч, 94:85 харьцаатай хожсон байна.
Жош Смит 22 оноо, 11 самбараас бөмбөг авалтыг хийснээр тав дахь дараалсан ялалтаа байгууллаа.

Хэдийгээр Детройтоос Бен Гордон 22 оноо авсан ч хангалттай байсангүй.
“Пистонс” харин эсрэгээр 0-5 гэсэн амжилтыг 1980-1981 оны улирлаас хойш анх удаагаа давтаж байгаа юм. Тухайн жилдээ тэд 0-7 гэж эхэлж байсан түүхтэй. Харин 1999-2000 оны улиралд 0-4 гэсэн амжилтаар эхэлчихээд тав дахь тоглолтонд ялалт байгуулж байсан юм.

Тайшон Прийнц 17 оноог авч багаа тэргүүлэн холын зайнаас дөрөвдүгээр үед амжилттай довтлоход баг нь 81:76 харьцаатай хожиж байжээ. Түүнд багийн анд Чарли Виллануева 14 оноогоор тус болсон байна.

Харин Атлантагаас Хорфорд 18, Жоү Жонсон 14 оноо, 8 оновчтой дамжуулалт, Заза Пачулиа 12, Марвин Уиллиамс 11 оноо тус тус авчээ. Гэхдээ Марвин Уильямсын хувьд тоглолтыг дуусгалгүй бэртлийг авч талбайг орхисон байна. Багийн шилдэг сэлгээний тоглогч Жамал Крауфорд өнөөдрийн тоглолтыг бэртлийн улмаас өнжжээ. Мөн Мо Эванс ч тоглолтонд оролцсонгүй.
Энэ үед Детройтийн Бэн Гордон Майк Бибби дээр давуу тоглолтыг үзүүлж, олон оноо авсан юм.

“Хаукс” өмнөх дөрвөн ялсан тоглолтдоо 44 самбараас бөмбөг авалтыг дунджилж байсан бол өнөөдөр Детройтийн эсрэг 38-35 байсан. Детройтийн хувьд Ричард Хэмилтон дараалсан тоглолтыг өнжиж байгаа бол Трейси Макрейди энэ улирлын хамгийн их минутаа талбай дээр өнгөрүүлсэн байна.

Score studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж