“Торонто” торгуулийн цохилтоор ялагдлаа

Хуучирсан мэдээ: 2010.11.04-нд нийтлэгдсэн

“Торонто” торгуулийн цохилтоор ялагдлаа

Багийн ахлагч, хамгаалагч Дион Фанофыг 4-6 долоо хоногийн хугацаанд бэртэлд алдаад байгаа “Торонто Мапл Леафс” баг өнөөдөр Нэгдсэн улсын нийслэл Вашингтон хотын Вэризон центрийн мөсөн талбайд зочилж, талбайн эзэн “Капиталс”-тай хүч үзлээ.

Гурав дараалсан хожигдол хүлээж, бүсийн тэргүүлэгчдийн эгнээнээс буугаад байгаа Торонто тоглолтын салхийг хагалжээ. Нэгдүгээр үеийн 15 дахь минутанд Николай Кюлемин Михайл Грабовскигийн дамжуулалтаар тооны харьцааг нээж, 1:0 болгосон байна.

Гэвч хоёрдугаар үе тэр чигтээ талбайн эздийн мэдэлд шилжжээ. Зургаа дахь минутад Майк Грийн нэг хүний давуу байдлаа ашиглан оноог тэнцүүлсэн бол 11 дэх минутад Жейсон Чимера, 12 дахь минутад Томаш Флейшманн тус бүр “Торонто Мапл Леафс” багийн хаалгыг гоолоор мялааснаар тоо 3:1 болон холдсон.
Гэсэн ч Торонто ингээд хожигдохыг хүсээгүй нь лавтай.

Гуравдугаар үеийн эхний хагаст дараалан гурван гоолыг өрсөлдөгчийнхөө хаалганд оруулснаар тоглолтын санаачлагыг гартаа авч, 4:3-аар тэргүүлж эхэлжээ. Энэ гоолуудыг Майк Браун, Крис Верстийг, Майлер Бозак нар оруулсан бөгөөд Бозакийн гоол повэр-плэй гоол хэмээн нэрийджээ.

Тоглолтын турш “Торонто Мапл Леафс” багийн хаалгач Густавссон нийтдээ 30 цохилт, “Вашингтон Капиталс” багийн хаалгч Новирт 28 цохилтыг өөр дээрээ хүлээн авчээ.

Оноогоор хожигдож явах үедээ хэдийнэ нэг гоолын ашигтай дамжуулалт өгөөд байсан “Капиталс”-ын лидерүүдийн нэг Александр Семин нэг хүний давуу байдлаа ашиглан Брүүк Лайхын дамжуулалтаар гоол оруулж, 15 дахь минутад тоог 4:4 болгон тэнцүүлжээ.

Үүнээс хойш үндсэн болоод нэмэлт цагт багууд гоол оруулах хэмжээний тоглолтыг үзүүлэлгүй байсаар торгуулийн цохилтоор ялагчаа тодруулахаар болжээ.

Харин нэгийн эсрэг нэг тулаанд талбайн эзэн “Вашингтон Капиталс” 2:0 харьцаатай илүүрхсэнээр энэ тоглолтонд 5:4 харьцаатай хожиж, улирлындолоо дахь ялалтаа байгуулснаар дорнод бүсийн дөрөвдүгээр байрт 14 оноотой бичигдэж эхэллээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж