Энэтхэг, Хятад гран-пригийн эрхээ алдаж магадгүй

Хуучирсан мэдээ: 2010.11.04-нд нийтлэгдсэн

Энэтхэг, Хятад гран-пригийн эрхээ алдаж магадгүй

Авто уралдааны хаан гэгдэх “Формула нэг” бусад спортын төрлүүдтэй харьцуулахад хамгийн хурдан хөгжилтэйд тооцогддог. Жил бүр л шинэ дүрэм, шинэ технологийн дагуу багууд бие биенээсээ урьтаж, хамгийн сайныг хийхийг оролдож байдаг нь энэ спортын хөгжлийг хурдасгаж байдаг юм.
Тийм ч учраас Олон улсын авто машины холбоо зохион байгуулагч орнуудад өндөр шаардлага тавьдаг.

“Формула нэг”-ийн удирдлага 2011 онд явагдах 20 уралдааны товыг албан ёсоор зарласан боловч хоёр гран-при асуудалтай байгаа гэдгийг хэлжээ. Энэ нь Энэтхэг болон Хятад улсад болох гран-при уралдаанууд аж.

Шанхайн гран-пригийн гэрээ дууссан бөгөөд шинээр гэрээ хийхийн тулд уралдааны тойрог замд хэд хэдэн зүйл хийх ёстой гэнэ. Энэ нь замын хучилтыг сайжруулж, ус зайлуулах системийг өөрчлөх гэнэ. Өнгөрсөн долоон жилийн турш уралдаан зохиогдоод байгаа энэ замыг өөрчлөх цаг нь болсон гэж үзсэн бол ирэх жилээс “Формула нэг”-т анх удаагаа орж ирэх гэж байгаа Энэтхэгийн гран-пригийн замд мөн ийм шаардлага тавьж байгаа бололтой.
Ирэх оны аравдугаар сарын 30-нд Энэтхэгийн гран-при Нью Дели хотын ойролцоо болох аж.

“Формула  нэг”-ийн 2011 оны уралдааны хуваарь:

Гуравдугаар сарын 13: Бахрайн
Гуравдугаар сарын 27: Австрали
Дөрөвдүгээр сарын 10: Малайз
Дөрөвдүгээр сарын 17: Хятад
Тавдугаар сарын 8: Турк
Тавдугаар сарын 22: Испани
Тавдугаар сарын 29: Монако
Зургадугаар сарын 12: Канад
Зургадугаар сарын 26: Валенсия
Долдугаар сарын 10: Их Британи
Долдугаар сарын 24: Герман
Долдугаар сарын 31: Унгар
Наймдугаар сарын 28: Бельги
Есдүгээр сарын 11: Итали
Есдүгээр сарын 25: Сингапур
Аравдугаар сарын 9: Япон
Аравдугаар сарын 16: Өмнөд Солонгос
Аравдугаар сарын 30: Энэтхэг
Арваннэгдүгээр сарын 13: Абу Даби
Арваннэгдүгээр сарын 27: Бразил

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж