
Харин эмэгтэйчүүдийн тухайд “Аминбүрд Энагура” баг тэргүүлж байгаа бол “Эрчим”-ийн бүсгүйчүүд хоёрдугаарт бичигдээд байгаа юм.
Манай волейболчид энэ сарын 12-27-ны өдрүүдэд БНХАУ-ын Гуанжоу хотноо болох Азийн XVI спортын их наадамд оролцох бөгөөд дараа нь БНСУ-ын Чежүд болох Зүүн Азийн волейболын аварга шалгаруулах тэмцээнд оролцох учир лигийн тэмцээнийг түр завсарлуулж байгаа юм.
Волейболын үндэсний лигийн аварга шалгаруулах тэмцээн 2011 оны нэгдүгээр сарын 5-16-ны өдрүүдэд үргэлжлэн явагдана.
С.Цэлмэг